15o
Улаанбаатар хот
mobile menu

Өнгөрсөн дөрөв хоногт зам тээврийн ослын 1000 гаруй дуудлага иржэ

2019-04-12 15:30:00

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019 оны 4 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд нийт 1,002 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 692 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгажээ.

Зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь нас хохирч, 31 хүн гэмтэж бэртсэн байна.

Тухайлбал, 2019.04.09-ний өдрийн 00:00 цагийн орчим Баянхошууны зам, “Гэгээ” төвийн зүүн замд амины T.Axio маркийн автомашин нь явган зорчигч 54 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон, 2019.04.08-ны өдрийн 21:00 цагийн орчим хэнтий аймгийн “Хаялаг” гэх газар асфальтан замд Sinotruk маркийн чиргүүлтэй автомашин зогсож байхад Lexus HS250 маркийн автомашин мөргөж, жолооч 35 настай Д-н амь нас хохирсон ослууд гарчээ.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 22 осол, мөргөлдөх хэлбэрээр 30 осол, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 осол гарчээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 179 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилсан байна. 

Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага 18 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 21.8 хувиар, амиа насаа алдсан осол 66 хувиар буурч, гэмтсэн хүн 63 хувиар өсжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил болон баривчилсан хүн 6 хувиар өссөн байна. 

Жолооч ""Ослын зогсолтын тэмдэг"-ийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна" гэж Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 дахь хэсэгт заасан.

Гэвч хөдөө, орон нутгийн замд зорчиж буй жолооч нар зайлшгүй зогсолт хийсэн үедээ замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлдөггүй, ослын зогсолтын тэмдэг байрлуулдаггүй, анхааруулдаггүй зэрэг зөрчил гаргадагаас тухайн чигт зорчиж буй жолооч нарт харагддаггүй үүнээс шалтгаалан зам тээврийн осол гарах эрсдэлтэй байдаг.

Иймд Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж, ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж бусад жолооч нарт анхааруулж байхыг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment