8o
Улаанбаатар хот
mobile menu

Бусдын хайхрамжгүй байдлаас болж “Гоодойн ам”-ны 16 айл бүрэн шатлаа

2019-04-15 09:32:00

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.  

  Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан 30 удаагийн дуудлага иржээ.Өнгөрсөн амралтын өдөр л  гэхэд Богд уулын Богинын аманд шар өвс шатаасны улмаас түймэр гарсан бол 14-нд  СБД-ийн 19-р хороо “Гоодойн ам”-д шар өвс шатаасны улмаас түймэр гарч, түймрийн улмаас 16 айл бүрэн шатсан байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, тус зуслангийн оршин суугч төмөр хашаагаа гагнаж байхдаа оч алдсаны улмаас нийт 16 айл (түүний дотор хоёр гэр багтаж буй) ийнхүү бүрэн шатжээ. Онцгой байдлын албан хаагч нар шуурхай ажилласны дүнд галыг ой мод руу оруулалгүй унтраасан байна. Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм.  

  Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,  гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна. 

Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг  анхааруулж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Мэргэн.
Байгаль хамгаалагчид гэж сул цалинтангууд.Тэд сэрэмжлүүлж ухуулж байдаг байсан.Одоо гэрээсээ ч цухуйх аа байсан. Оршин суугчидтай гэрээ байгуулсан дээр.Нийслэлд байгаль хамгаалагчид хэрэггүй.
2019/04/17 66.181.178.44
  • Recent
  • Most Read
  • Most Comment