Энэ сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн орон сууцны 13 давхрын цонхноос 1997 онд төрсөн 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус мэдээлэл гарсанаас хойш талийгаач охиныг найз залуу болох О.Оргил нь бусадтай хардаж, 13 давхрын цонхоор түлхэж амь насыг нь хохироосон гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.
Энэ хэргийн талаар охины найз өөрийн цахим хуудсандаа, "Цагдаагийн байгуулга миний мэдээллийг устгах ёстой хэрэг илрүүлэлтэнд хүндрэл учруулж байна гэсэн тул би өөрийн постоо устгасан юм. Гэтэл энэ энэ сарын 11-нд хэрэгтэн болох О.Боргилыг батлан даалтаар сулласан байна. Мөн О.Боргилын ар гэр найз нөхөд нь миний найзыг өөрөө амиа хорлох гэж байсан цаашлаад өөрөө амиа хоролсон гэж олон нийтийн сүлжээгээр ташаа ойлголт төрүүлж байна" хэмээн нийтэлжээ.
Тэрээр өмнө нь