8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголд тариалсан Солонгос сортын гүзээлзгэнийг Имартад худалдана

2019-04-15 10:39:23

Сүүлийн жилүүдэд ард иргэд хүнсний аюулгүй байдалд ихээхэн анхаарах болсон. Ялангуяа импортоор орж ирдэг жимс жимсгэнэ, хүнсний ногоонууд тээвэрлэлтийн шаардлага хангаж байгаа эсэх,  түүний аюулгүй байдалд ихээхэн санаа зовнидог. Учир нь бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнтэй харьцуулахад амт чанараа амархан алдаж, гэмтэж муудах магадлалтай байдаг. Түүнийхээ хэрээр чанарын шаардлага хангасан эрүүл жимс жимсгэнэ зах зээл дээр маш өндөр үнээр худалдаалагдах тохиолдол бий.

Тэгвэл “ИМАРТ ХАЙПЕРМАРКЕТ ЭХ ОРОНДОО ТАРИАЛСАН, САЙН ЧАНАРЫН СОЛОНГОС СОРТЫН ГҮЗЭЭЛЗГЭНИЙГ МАШ ХЯМД ҮНЭЭР, ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРАЛ ТАСРАЛТГҮЙ ХЭРЭГЛЭГЧИДДЭЭ ХҮРГЭХЭЭР БОЛЖЭЭ.”

Имарт хайпермаркет “Монгол хүн та 100 наслаг” уриан дор хэрэглэгчиддээ хэзээд эрүүл, чанартай хүнсний бүтээгдэхүүнийг хүргэхийг зорин ажилладаг ба энэ удаад Солонгос сортын гүзээлзгэнийг эх орондоо тариалж буй “Агро альфа” ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. “Агро альфа” ХХК нь нийт 6,250 метр квадрат талбайд гүзээлзгэний аж ахуйг дагнан эрхэлж байгаа ба 40 гаруй жилийн туршлагатай, мэргэжлийн Солонгос агрономичийн хамтын хүчээр Солонгосын “Цасны үнэр” сортын гүзээлзгэнийг эх орныхоо газар нутагт, жилийн дөрвөн улирал тасралтгүй тариалан зөвхөн Имарт хайпермаркетад нийлүүлэхээр болжээ.

 

 

Монголынхоо газар нутагт тариалж байгаа учраас импортын татвар, тээвэр гэх мэт ямар нэгэн нэмүү өртөг шингээгүй маш хямд үнээр хэрэглэгчдийн гарт шууд хүрэх боломжтой болж байна. Тодруулбал БНСУ-аас импортлогдон худалдаалагддаг солонгос гүзээлзгэнээс амт чанар илүү төдийгүй үнийн хувьд түүний тал үнээр худалдаалагдах юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
эх орон минь
энэ сайхан хөрсөн дээр гадны үр авч ирж тарьдаг ч буруу шүү дээ?? хайран ч эх орон эх хөрс минь. манай энд зэлүүд уудам эх нутагт тарьсан болгон л ургана шүү дээ??Даанч гоё агаартай?? даанч гоё эх оро
2019/04/15 43.228.131.45