8o
Улаанбаатар хот
mobile menu

“Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан ба авлига” сэдвээр хэлэлцүүлэг болно

2019-04-15 10:46:13

АТҮТ-ийн Хурлын танхимд
09:00-14:00 цагт “Зорчигч тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр ЗТХЯ, МХЕГ, АТҮТ хамтран хэлэлцүүлэг зохион байгуулна.

 “Шангри-ла” зочид буудлын хурлын танхимд

10:00-16:00 цагт  Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт дээрх үндэсний сайн дурын илтгэлийн төслийг танилцуулах үндэсний хэлэлцүүлэг болно.

Нээлттэй нийгэм хурлын танхимд

10:00-12:00 цагт  “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан ба авлига” сэдвээр хэлэлцүүлэг болно.

АТҮТ-ийн гадна 

10:30 цагт Орон нутгийн зорчигч тээврийн жолооч нар МАНАН бүлэглэлд ажлын байраа алдаж байна хэмээн эрх ашгаа хамгаалах хэвлэлийн хурал хийж, суулт зарлана.

Монголын залуучуудын холбоонд

11:00 цагт “Бүтээгч ертөнц” хамтын хөгжлийн төслийн талаар мэдээлэл хийнэ.

Үндэсний статистикийн хороо, B1 давхарт

11:00 цагт Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 3 сарын статистик мэдээг танилцуулна.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт Улаанбаатар төмөр зам ХНН-ээс Иргэн Пүрэвбаатарын хууль бусаар эзэмшиж буй нэг тэрбум 484 сая төгрөгийн үнэ бүхий хаусын талаар мэдээлэл хийнэ. .

11:30 цагт Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооноос тус холбооны Анхдугаар их хурлын талаар мэдээлэл хийнэ.

Баянхошуунд

12:00 цагт Баянхошуунд байрлах Бат Гэрэлт Ирээдүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газрын нээлттэй өдөрлөг болно. Итгэлт Өргөө асрах газар шинээр барих барилгын ажлын танилцуулга хийгдэнэ. 95955733

Буянт-Ухаа спорт цогцолборын хойд талд

12:30 цагт “Орлогод нийцсэн орон сууц”-ны төслийн 768 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслолын үйл ажиллагаа болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл