8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрөөс хаагдсан Налайхын замаар иргэд ингэж зорчино

2019-04-15 13:20:00

Өнөөдрөөс эхлэн Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засахаар тус хэсгийн замыг арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл хаагаад байна. Ингэхдээ түр зам тавьж, жижиг оврын машинуудыг зорчуулах бөгөөд түр зам тавих ажлын явц 60 гаруй хувьтай байна гэж албаны хүмүүс мэдээллээ.

Тодруулбал, түр замаар зөвхөн жижиг тэргүүд зорчих бөгөөд Нийтийн тээвэр болон хүнд оврын 3,5 тонноос дээш даацын машинууд Налайхаас Төв аймгаар тойрч явах юм байна. 

Ингэхдээ хөдөлгөөний зохицуулалт тэмдэг, тэмдэглэлийн дагуу 30 км цагаас доош хурдтай байх шаардлагыг тавьж байгаа аж. 

Зам хаагдаж буйтай холбогдуулан ЗТХЯ-ийн дэд сайд Л.Халтарын гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

  • Бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчино.
  • Зүүн болон өмнөд бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд, нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүсээс Улаанбаатар чиглэлд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны машин, 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “Налайх, Чойрын уулзвар-4 дүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар”, “Улаанбаатар-Зуунмод-4 дүгээр зөрлөг-Налайх, Чойрын уулзвар” гэсэн чиглэлээр зохион байгуулна.
  • Тээврийн цагдаагийн албанаас автозамын барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан дээрх чиглэлүүдийн автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах бөгөөд иргэдийг мэдээлэх самбар, тэмдэг, тэмдэглэлийн дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна гэжээ. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment