8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хүмүүст машинаараа үйлчилсэн гэх ГЭРЧ өөрийгөө илчиллээ

2019-04-16 09:49:00

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүний албаа хашиж байх үед Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ё.Батбаяр /"Америкийн өнгө" нэвтрүүлгийн хөтлөгч/ өдгөө АНУ-д ажиллаж амьдарч байгаа. Тэрээр өнөөдөр өөрийн цахим хуудастаа нэгэн ноцтой гэмээр мэдэгдлийг хийлээ. Тэрбээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хоёр этгээдийг хэргийн газраас гарч явахад нь машинаараа хүргэж өгсөн гэж мэдэгдлээ. 

Ё.Батбаяр мэдэгдэхдээ, Ерөнхий прокурорын орлогч асан Эрдэнэбатын оролцсон "Цензургүй яриа" нэвтрүүлгийг үзлээ. Маш их зүйл хүлээж байсан боловч ямар ч баримт нотолгоо гаргаж тавьсангүй. Яалт ч үгүй "Энэ хоёр алуурчин мөн юм байна" гэсэн баримт гаргаж тавих байх гэсэн хүлээлттэй байлаа. 

С.Зоригийн хэргийг илрүүлэхэд нэмэр болох болов уу гэсэн нэгэн мэдээллийг дэлгэхээр шийдлээ. Би маш олон хоног бодож байж энэ мэдэгдлийг хийж байна. Энэ мэдээллийг би өмнө нь олон удаа зохих байгууллагад өгөхөөр оролдож байсан боловч хэн ч тоож үзээгүй. Харин нэгэн цагдаагийн албан хаагч "Чиний амь насанд аюултай тул энэ хэргийг мартсан нь дээр шүү" гэж анд нөхрийн хувиар зөвлөж байсан.

Одоогоос 21 жилийн өмнө би өөрөө 24 настай. Гэр бүлтэй болчихсон. Манай том охин ой гаруйтай болчихсон байсан. 1996 онд их сургуулиа төгсөөд шууд гадаадын компанид ажилд орж, цалин мөнгө сайтай, хувийн машин тэрэгтэй ч байсан. Шведийн компани байсан бөгөөд ТЭЦ-3 турбины шинэчлэлийг хийх төсөл байсан юм. Төслийн удирдагч буюу захирал маань монгол эхнэртэй байсан бөгөөд 1997 онд төслөө дуусгаад эхнэрээ аваад нутаг буцсан юм. 

1998 оны аравдугаар сарын 2-ны орой төслийн удирдагчийн монгол эхнэр Шүрээ надтай холбогдож "Амралтаараа Монголд ирчихээд маргааш буцах гэж байна. Өнөөдөр орой уулзъя" гэж ярьсан. Хамт ажиллаж байсан Ариунаатай холбогдож орой нь Улаанбаатар рестораны замын эсрэг талын хуучны хоёр давхар байшингийн нэг давхарт байрлах "Тубор" гэж бааранд уулзацгаасан. Би машинтай явсан тул огт уугаагүй. Ярьж хөөрч сууж байгаад 22:00 цагийн орчимд түрүүлж гарч гэрийн зүг явсан.

Би машинаа УБ рестораны урд талын төв зам дагуу тавьсан байсан. Манай гэр төмөр замд байсан учраас Төв шуудангаар зүүн эргэж, Маршал Чойбалсангийн өвлийн байрны урдуур гарч явтал хоёр хүн гүйсээр гарч ирж, миний машины урдуур орж зогсоож, хүргэж өгөхийг гуйсан байдаг.

Харахад маш их сандарсан хүмүүс байсан. Би юм бодоогүй. Ойр дотны хүн хар нь өвдсөн юм болов уу гэж бодоод хүргэж өгөхийг зөвшөөрсөн. "Хорооллын эцэст очно" гэж надад хэлсэн. Хоорондоо маш их сандарсан байдалтайгаар "Одоо яанаа, одоо яах юм бэ" гэж дахин дахин хэлцгээж байсан. 

Эмэгтэй нь эрэгтэйгээ тайвшруулсан байдалтай явцгаасан... 

Анх С.Зоригийн хэргийн дараа аман зургаар гарч байсан эрэгтэй эмэгтэй хоёр хүний дүр төрхтэй уг хоёр хүн тун адилхан байсан. Дүрсэлбэл, эмэгтэй нь жаахан бадриун биетэй, урт хар савхин хүрэмтэй. Эрэгтэй нь дан хувцастай байсан санагдаж байна. 6-р бичил хорооллын тэнд бууна гэснээ болиод 3-р хорооллын эцсийн ногоон байрны өмнө буусан.

Тэр хүмүүс анхны газраа буух байсан уу, намайг төөрүүлэх гэж цааш авч явсан уу гэдгийг би сайн мэдэхгүй. Тэр орой нь би телевиз үзээгүй. Маргааш нь ч юу болсныг сонсоогүй. Хүн бүрийн ярьж байснаар бол "Улс төрийн захиалгат аллага" гэж байсан. Би маш их айдастай байсан. Мэдэж байгаа зүйлээ шууд ярьчих юм бол надад аюултай байж магадгүй гээд би дуугай байсан. 

С.Зоригийн орцонд байсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж алуулсан гэдэг юм билээ. Энэ бүхнээс харвал би тухайн үед шууд гэрч болоогүй нь зөв байсан гэж өөртөө дүгнэдэг" хэмээн ярьсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
ЭЛБЭГЭЭ нухсан
2019/04/22 64.119.20.203
иргэн
ЭНЭ ХЭРГИЙГ ИНГЭЭД АМНЫ ЗУГАА БОЛГОХ БОЛСОН НЬ ТӨРИЙН БУРУУ. ОДОО ХЭН ЮУ БОДОГДСОНОО,ЯАЖ АЛИАЛЖ ЗУГААГАА ГАРГАМААР БАЙГААГАА БИЧЭЭД БАЙЖДЭЭ.
2019/04/20 64.119.22.221
мал минь
хаврын шёзо юу.
2019/04/19 66.181.179.93
Зочин
ЭЛБЭГЭЭ МАШ НОТОЙ АЛУУРЧИН ХУРДАН ШУУРХАЙ ШОРОНД ХИЙ МАШ НОТОЙ АЛУУРЧИН ШОРОНД ХИЙ ШААРДАЖ БНА
2019/04/17 122.201.31.105
Zochin
Ooriinhoo odriin temdeglelee bichmeer bval bich! Hiih ajlaa hiij mongoliin toloo zutgeltei bsan negnii neriig demii soliorolooroo gutaah hereggui.
2019/04/17 211.246.68.226
Zochin
Iimerhuu niitlel bichij tavihaa bolimoor yuma. Heden jil ongorson bilee yu yariad yu bicheed bgaan heniig huurah geed bdiin. Irgenii uuregee biyluuleh uhamsar ch togtoogui bj heniig huurah gesiin bold
2019/04/17 175.223.10.59
Zochin
Jdjn
2019/04/17 175.223.10.59
Zochin
Jdjnfn
2019/04/17 175.223.10.59
zochin
hudlaa shaaj bgn ene hereg odoo shou bolj bn songuuli duhuud irheer
2019/04/17 59.153.85.109
zochin
Za daa...Tiim yam bol ene olon jil yagaad duugui yabsan baihab? Uneheeeriin ilchlie gesen bol tur,ard tumen chini hamgaalaltand abah baisan bizdee...Ee medehgui chuluu huulguj baigaa l boluu daa.
2019/04/16 202.9.42.18
лочин
Эмэгтэй нь өндөр гэгдээд байсан энэ гэрч эмэгтой том биетэй бадриун байсан эр нь жижиг байсан гэсэн шүү таамаглалд дөхөж байх шиг
2019/04/16 202.9.43.216
зочин
Монгол ТВ-иинНаранбаатар бас мэддэг байх нээ
2019/04/16 202.9.43.216
Г*Зэб
маш сайн баяр хүргэе
2019/04/16 103.26.193.251
buhimdagch
Nyamka sorson bazaa hiij sorog zohiol hiij baigaan bolov u? ard tumen yund ch itgehee boliloodoo hoorhii
2019/04/16 202.179.27.6
иргэн
энэ нөхөр сүнсгүй заллаа даа хэрвээ үнэхээр үнэн бол захиалагчид чамайг хайж эхлэх бх шүү хахаха
2019/04/16 66.181.161.96
Ард
Хүнии мөсгүй шээс үнэнч бай худлаач бай
2019/04/16 202.126.89.69
zochin
Ene bas l neg zohiol uu?
2019/04/16 66.181.161.102
Зочин
Элбэгдоржийн хэргийг будлиулах гэж байгаа бас нэг сенсаци байж болох. Айхавтар хөрөнгөжсөн этгээд юу ч хийхээс буцахгүй. Бат-үүл яагаад таг чиг болчих воо. Гадаада гараад явчихсан юм биш биздээ.
2019/04/16 202.179.26.139
zochin
Shizo odoo gwnet garj irdeg bol jujig.Niamdorjiin jujigiin urgeljlel hen itgede yum be.
2019/04/16 202.70.41.146
Zochin
Odoo ch gesen helj bgaa ni ashgui de. Ter Elbegdorjiin gar hul bj
2019/04/16 73.50.120.83
zochin
tegeed olon jiliin emne helj baihgui yasan ym. odoo genet yariad ehleh yum eeriigee olond taniulah geed uu ?
2019/04/16 103.111.68.3