8o
Улаанбаатар хот
mobile menu

Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 1,8 мянган га хээрийн талбай, нийт 2,9 мянган га талбай шатжээ

2019-04-16 11:55:31

Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын 15-ны байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн 26 суманд нийт 33 удаагийн ой, хээрийн  түймэр гарсан байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 1,1 мянган га ой, 1,8 мянган га хээрийн талбай, нийт 2,9 мянган га талбай шатжээ.

     Дээрх түймрийн голомтод Онцгой байдал, Хил, Цагдаагийн байгууллага болон орон нутгаас нийт 1590 гаруй хүн, 2 нисдэг тэрэг, 191 автомашин, 13 мотоцикль, 54 морьтойгоор ажилласан байна.

  Харин өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал, Дорнод аймгийн Баян-Уул, Булган аймгийн Хутаг-Өндөр, Могод суманд гарсан түймрийн тархалтыг зогсоож, цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, Цагдаагийн байгууллага, дархан цаазат газар болон сум, орон нутгаас нийт 300 гаруй хүн, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл