8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Батбаясгалан: Лагийн хорт хийнд есөн ажилтан хордсонсоос дөрөв нь нас баржээ

2019-04-17 09:00:00

Төв цэвэрлэх байгууламжид гарсан ослын талаар Хотын орлогч Ж.Батбаясгалангаас тодрууллаа.

-Төв цэвэрлэх байгууламжийн лаганд дөрвөн хүн хордож нас барсан гэсэн мэдээлэл цацагдсан. Та ослын газар ажилласан учраас тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Лаганд унасан гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр тарсан. Энэ нь ташаа юм. Харин лагийн хорт хийнд есөн ажилтан хордсонсоо дөрөв нь нас баржээ.  Нас барсан залуус 30-35 насны залуус, бүгд эрэгтэй байжээ. 

Гэмтлийн эмнэлгийн госпиталд таван хүн хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна. Хүмүүсийн биеийн байдал хэвийн байна гэж мэдээлсэн. Нэг хүнээс дээж авч шинжилгээ хийж байна. Ямар химийн бодист хордсон бэ гэдгийг шинжилнэ. Биеийн байдлууд нь тогтвортой, хэвийн байдалтай байвал энгийн тасаг руу шилжүүлнэ. Хоёр цагийн дараа шинжилгээний хариу гарна гэсэн. Хэргийн шалтгааныг мөрдөн шалгаж байна. Лагийг хүлээн авдаг насосны барилга дотор энэ хэрэг гарсан байна. Нийслэлээс ажлын хэсэг байгуулж байна. Шалгалттай холбоотой биш, ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлнэ. Миний бие ажлын хэсгийг ахална 

-Ослоос урьдчилан сэргийлэх боломж байсан уу? 

-Ажлын хэсгийн шалгалтаар тодорхой болно.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
УСУГ - ын дарга Төрхүү гэгчийг солиогүйгээс энэ хариуцлагагүй байдал газар авсан
2019/04/17 202.179.25.217