8o
Улаанбаатар хот
mobile menu

Жирэмсэн эхнэрээ боож унагаад, охиноо гудамжинд орхин зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байна

2019-04-17 09:10:00

Жирэмсэн эхнэрээ зодож, нэг настай хүүхдээ гудамжинд орхиод зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 00 цаг 54 минутад Цагдаагийн байгууллагын 102 дугаарт “Манай нөхөр намайг зодоод нэг настай хүүхдээ нүцгэнээр нь хувцсандаа ороогоод гараад явчихлаа” гэх дуудлагыг цагдаагийн байгууллага хүлээн авч 13 минутын дараа хэргийн газарт очиход Э гэгч нь 3 сартай жирэмсэн эхнэр Т-г зодож, хоолойг нь боож унаган улмаар нэг настай охиноо гудамжинд орхин зугтаж алга болжээ.

Цагдаагийн алба хаагчид хохирогч Т-г эмнэлгийн байгууллагад яаралтай хүргэн өгч, охиныг өвөөгийнх нь асрамжид үлдээн Э гэгчийг ойр орчимд эрэн сурвалжлахад олдоогүй болно. Одоогоор эрэн сурвалжилж байгаа юм байна.

ХОНОГТ ДУНДЖААР 150-200 ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДДЭГ

Нийслэлийн хэмжээнд 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 17,733 дуудлага, мэдээлэл байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5891 нэгжээр буюу 24.9 хувиар буурсан байна.

Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 248 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 64 нэгжээр буюу 34.7 хувиар өсжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 12 иргэнийг 1,160,000 төгрөгөөр, 667 иргэнийг шүүхийн шийдвэрээр баривчлах шийтгэл ногдуулсан байна.

Хоногт дунджаар 150-200 гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, аюулын зэрэглэл нэмэгдэх төлөв ажиглагдаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment