Цаг агаарын ангийн нөхцөл байдлын улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт иргэдээс цасанд автмашинтайгаа суусан, боогдсон дуудлагууд ирсэн байна. Дуудлагуудын дагуу Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын 3 бүлгийн нийт 26 албан хаагч 4 автомашинтайгаар СХД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэр Их нарангийн энгэр, Улаанчулуутын хогийн цэг, мөн 52-ийн болон Жаргалантын даваа, хойд чиглэлийн товчоо, Эмээлт, цагаан хөтөл зэрэг газруудадцасанд боогдсон болон цасанд суусан 27 автомашиныг татан гаргаж, хотос гадагш явж байсан 17 автомашиныг буцааж, 127 иргэнийг хөлдөж, осгох аюулаас амь насыг нь авран хамгааллаа. Цасан шуурга намдаагүй байгаа учир аврах ажиллагаа одоо үргэлжилж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Цасанд боогдсон иргэдийг аврах үйл ажиллагаа үргэлжилж байна
2016-03-04 17:09:00