8o
Улаанбаатар хот
mobile menu

Он гарснаар үйлдвэрлэлийн ослоос болж долоон хүн нас баржээ

2019-04-18 13:18:00

Энэ оны эхний улиралд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 66 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрийн 65 нь үйлдвэрлэлийн осол, нэг нь хурц хордлого байжээ. Нийт осолдогчдын 22 нь эмэгтэйчүүд байжээ. Тэгвэл үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан шалтгаан нь унасан, бүдэрсэн, халтирсан болон эд зүйлд хавчуулагдсан байна. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас нийт осолдогчдын 23 нь хөнгөн хэлбэрээр, 36 нь хүнд хэлбэрээр гэмтэж, долоо нь нас нарсан байна. Нийт үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 27.3 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт гарсан бол цахилгаан, хий, уур, агааржуулалт, тээвэр ба агуулахын үйл ажиллагаа, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалал, үйлчилгээний бусад салбарт тус бүр 9.1 хувь байна. Мөн нийт осолдогчдыг эрхэлж байсан ажил мэргэжлээр авч үзвэл, 31.8 хувь нь энгийн ажил мэргэжилтэй, 18.2 хувь нь үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан, 15.2 хувь нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч, 13.6 хувь нь мэргэжилтэн, 12.1 хувь нь бусад мэргэжилтэй, 9.1 хувь нь техникч болон туслах, дэд мэргэжилтэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл