8o
Улаанбаатар хот
mobile menu

14 хүний улсын байцаагчийн эрхийг цуцалжээ

2016-03-05 10:20:00

Төрийн байгууллагын албан хаагчдын ажлын давхардлыг арилгах, төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулах зорилгоор МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж Улсын ерөнхий байцаагчийн бүрэн эрхийн дагуу 14 улсын байцаагчийн эрхийг цуцаллаа. Эрхээ цуцлуулсан эдгээр хүмүүс нь МХЕГ-ын захиргааны албан хаагчид бөгөөд аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийдэггүй, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн чиг үүргийг гүйцэтгэдэггүй байна.

Иймд захиргааны албан хаагчдын ажлын чиг үүрэгт хамааралгүйгээр олгогдсон эрхийг цуцалснаар улсын /ахлах/ байцаагчдын эрхийг замбараагүй олгож байсан явдлыг таслан зогсоох эхний алхам боллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Халах нэг хэрэг яахав байж болох л асуудал. Өмнө нь халагдсан МХЕГ-ын нэр дээр данслагдаж явсан хэсэг нөхөд буюу гахайн өөх их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлхэд гар бие оролцдог бүлэг хулгайч нараа буцаан авах гэж байгаа гэж дуулдсан. Зарим нь эхнээ
2016/03/05 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment