8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Шийлэгдамбын биеийн байдал мууджээ

2015-11-21 16:13:00

Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг энэ сарын 4-ны орой  Авлигатай тэмцэх газраас баривчлан саатуулсан. Тэгвэл түүний  биеийн байдал нь муудсан тухай мэдээлэл байна. Өмгөөлөгчийнх нь зүгээс батлан даалтад гаргаж, биеийг нь эмчлүүлэх шаардлагатай байгаа тухай хүсэлтийг харьяалах шүүхэд гаргасан ч хүлээж аваагүй аж. Сайд асан  Г.Шийлэгдамбыг их хэмжээний авлига авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Саатуулагдсаныхаа дараахан тэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан сайдынхаа албанаас чөлөөлөгдөх хүсэлт тавьсан. Гэвч одоог хүртэл орных нь сайдыг томилох асуудал УИХ-д орж ирээгүй байгаа. Түүнийг баривчлагдсаны дараа МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян “Манай намын үйл ажиллагааг таслан зогсоох, саад болох алхамуудтай бид эрс тэмцэж ирсэн. Бид олон шалгалтыг давсан, одоо ч гэсэн шахалтуудад хариу өгч тэмцэх зориг байна. Монгол оронд нийтийг хамарсан хэлмэгдүүлэлт, тагнах чагнах ажиллагаа их болжээ. 1937 онд болсон их хэлмэгдүүлэлтийг дахин давтахгүй байх ёстой. Гэтэл улс орны төлөө зүтгэж байгаа зөв бодолтой, улс төрчдийг хэлмэгдүүлэх үйл ажиллагаа нийтийг хамарсан үзэгдэл боллоо. Энэ ажиллагаанд хуулийн байгууллага оролцож байгаа нь харамсалтай юм. Манай намын нөхөд Г.Шийлэгдамбыг ямар нэгэн гэмт үйлдэл хийсэн гэдэгт итгэхгүй байна. Хуулийн байгууллага хэлмэгдүүлж байна гэж манай нам үзэж байна”  хэмээн мэдээлж байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
кк кк кк
хөгийн ч эр болдоо...
2016/04/12 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment