8o
Улаанбаатар хот
mobile menu

“Мирай Дент” эмнэлгийн рентген аппаратын үйл ажиллагааг түр зогсоожээ

2019-04-18 09:11:26

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжаар “Бабуно” ХХК-ийн “Мирай дент” шүдний эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ. Хяналтаар зөөврийн рентген аппарат нь ашиглах, хадгалах тусгай зөвшөөрөлгүй, цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй.

Мөн цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүй зэрэг зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэл явуулж, торгох шийтгэл оногдуулсан байна. Тиймээс зөөврийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг гурван сарын хугацаагаар түр, хэсэгчлэн зогсоож, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж, хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл