8o
Улаанбаатар хот
mobile menu

АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын төлөөллийг хүлээн авч уулзав

2019-04-18 09:52:38

Монгол Улсад 2006 оноос эхлэн хэрэгжиж буй техникийн туслалцааны “Олборлох салбарын засаглалыг сайжруулах төсөл”-ийг Азийн хөгжлийн банк санхүүжүүлж, уг төсөл судалгааны түвшинд хэрэгжиж байна. Энэ хүрээнд АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын дэд захирал Деклан Магий тэргүүтэй төлөөлөл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүтэй уулзаж, санал солилцлоо.

Төслийн хүрээнд уул уурхайн ил тод байдлын санаачилга, салбарын хууль эрхзүйн орчин болон олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зэрэг гурван асуудлыг ноён Деклан Магий хөндөж, “Эрдэнэс Монгол” компанийн байр суурийг сонирхов.

Эрдэс баялгаас олж буй орлогыг олон нийтэд ил тод болгож, үр ашгийг зохистой зарцуулж чадвал сайн засаглал бэхжиж, улс орны эдийн засагт чухал нөлөөтэй гэдгийг П.Ганхүү захирал уулзалтын эхэнд онцолж, дээрх гурван чиглэлийн хүрээнд тус төслийг бүрэн дэмжих боломжтойг илэрхийлсэн юм. Мөн уул уурхайн салбарын бизнес орчныг сайжруулах хүрээнд Баялгийн сан болон Корпорацийн тухай хуулийг боловсруулан ажиллаж буйг танилцуулав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл