8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн Засаг даргад хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох шаардлага хүргүүлнэ

2019-04-18 10:02:26

08.30 цагт Архивын ерөнхий газраас Төрийн архивын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо 30 дахь удаагаа зохион байгуулна.

09.30 цагт “Монголын соёлын өв-Гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” дөрөв дэх удаагийн Олон улсын Эрдэм шинжилгээний хурал болно. ШУА-ийн тэргүүлэгчдийн газар буюу Соёлын Төв өргөө. Г корпус. 3, 6-р давхрын хурлын танхимд эхэлнэ. 

11.00 цагт   Сүхбаатарын талбайн 1/3-ийг банкны барьцаанд тавьсан талаар Сүхбаатарын талбайд иргэний хөдөлгөөнийхөн мэдээлэл хийж, нийслэлийн Засаг даргад энэхүү хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох шаардлага хүргүүлнэ.

14.30 цагт Нийслэлийн “Иргэний танхим”-д УИХ-ын Тамгын газар, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд боловсруулагдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлэг болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл