8o
Улаанбаатар хот
mobile menu

Дархан-уул, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтийн өмнөд, Дорнод аймгийн нутгаар хуурайшлын зэрэг аюултай түвшинд байна

2019-04-18 12:41:52

Хаврын улирал эхэлсээр манай орны ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байна. 4 дүгээр сар гарсаар хур тунадас бага орж, салхи шуурга ихтэй өдрүүд үргэлжилсээр байгаа нь хуурайшил ихсэх гол нөхцөлийг бий болгож байна. 

2019 оны 4 дүгээр сарын 17-ны байдлаар Хөвсгөл, Завхан, Увс аймгийн ихэнх нутгаар хуурайшлын зэрэг дунд буюу түймрийн эрсдэлтэй, Улаанбаатар, Орхон, Төвийн нутгийн хойд болон зүүн хэсэг, Архангай, Увс, Завхан, Хөвсгөл аймгийн зүүн хэсгээр хуурайшлын зэрэг их, түймрийн эрсдэл өндөр буюу АЮУЛТАЙ, Булган аймгийн баруун, Дархан-уул, Сэлэнгэ, Төв аймгийн хойд, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнод аймгийн нутгаар хуурайшлын зэрэг маш их түймрийн эрсдэл нэн өндөр буюу НЭН АЮУЛТАЙ түвшинд байна. 


Тиймээс ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан хуурайшилт ихтэй эдгээр бүс нутагт ойн аж ахуйн арга хэмжээ, аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо шүдэнз, татсан гал, цог, нурмыг бүрэн унтрааж болзошгүй ой хээрийн түймрээс сэргийлэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл