8o
Улаанбаатар хот
mobile menu

Таван настай хүүхэд худагт унаж нас баржээ

2019-04-18 15:30:00

Өчигдөр 17.00 цагт таван настай хүү, гурван метрийн гүнтэй худагт унаж нас барсан харамсалтай хэрэг Баянхонгор аймагт гарсан байна.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутагт оршин суух хаягтай таван настай А гэх эрэгтэй хүүхэд аав, ээжийн хамтаар малаа усалж байгаад худагт осолдож нас барсан байна. Аав, ээж нь малаа хариулахаар худгаас түр холдсон хойгуур хүү малаа усалж байхдаа унасан аж. Хүүгийн ээж эргэн ирэхэд хүү усанд живж байсан бөгөөд ээж нь тусламж дуудах хооронд амиа алджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл