8o
Улаанбаатар хот
mobile menu

Хориглосон бүсэд зөвшөөрөлгүй байршуулсан зар сурталчилгааны самбаруудыг буулгана

2019-04-18 15:00:00

Нийслэлийн Засаг дарга иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/322 дугаар захирамж гаргажээ.

Захирамжийн дагуу өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжүүлсэн явган хүний замыг чөлөөлөх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Эхний ээлжид иргэд, холбогдох байгууллагуудаас ирсэн мэдээллийн дагуу 25 байршилд газар чөлөөлжээ. Цаашид иргэд аж ахуй нэгжээс ирсэн саналыг харгалзан үзэж  явган хүний зам чөлөөлөх ажлыг хийх юм. Харин газрын зөрчлийг арилгах ажлын хүрээнд  Сүхбаатар дүүргийн 1-8 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 1,3,6,15,18,25 дугаар хороонуудад нарийвчилсан судалгаа хийж газар чөлөөлнө.  Мөн хориглосон бүсэд зөвшөөрөлгүй байршуулсан, төлбөр хураамжаа төлөөгүй зар сурталчилгааны самбаруудыг буулгах ажлыг эхлүүлжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл