8o
Улаанбаатар хот
mobile menu

Авто зам дагуу үүссэн 21 тн хогийг цэвэрлүүлжээ

2019-04-26 12:53:00

"Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” аяны хүрээнд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг, Хэрлэнгийн гүүрний орчимд улсын чанартай авто замын дагуу үүссэн нийт 21 тонн хог хаягдлыг Мэргэжлийн хяналтын газар, Багануур дүүргийн Хот тохижилтын газартай хамтран цэвэрлүүлээд байна.

Мөн тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч сумынхаа хөрс, орчны бохирдлын чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж халаалтын зуухнаас гарсан үнс нурмыг түр хадгалах зориулалтын савтай болгох зөвлөмж өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Маш зөв ажил хийжээ. Авто замуудыг дагасан хогийг орон нутаг нь хариуцаж цэвэрлэж байх нь зүйтэй. Харин нийт иргэддээ хандаж уриалахад замд явахдаа хогоо машиндаа авч яваад хогийн цэг дээр хаяж хэвшье
2019/04/19 92.209.103.51