25o
Улаанбаатар хот
mobile menu

"Бантан бол хор" гэх мэдээлэлд Хүнс судлалын ухааны магистр ийм хариулт өглөө

2019-04-19 11:56:00

Сүүлийн өдрүүдэд сошиалд "Бантан бол хор" хэмээх мэдээлэлд иргэд бухимдаж, шүүмжлэлтэй хандлаа. Тэгвэл уг мэдээлэлд   Хүнс судлалын ухааны магистр С. Батжаргал дараах хариултыг өгсөн байна. Тэрбээр  "Бантангийнхаа тухай хэдэн үг хэлэхгүй бол болохгүй нь ээ. Манай монголчууд эрт цагаас хүүхдээ бантангаар эхэлж борог хоолонд оруулж ирсэн уламжлалтай. 5 сар болсон өдөр нь нэг халбага бантан өгдөг гэж хөгшчүүл ярьдаг байсан. Тэгээд дасгасаар ихэсгэж өгдөг юм билээ. Энэ нь монгол хүүхдийн хоол боловсруулах эрхтэнд дасан зохицсон байдгийг мэддэг байсан биз ээ. Бантанг залуу хонины гуяны махаар хийсэн шөлөнд имэрсэн /алгадсан ч гэж ярьдаг/ гурил хийж цөөн минут буцалгаад хөргөж өгдөг. Энэ бантанд юу юу агуулагдах вэ гэхээр усанд болон тосонд уусдаг бүхий л төрлийн витаминууд, мөн төгс уураг агуулагдана. Тосонд уусдаг Д болон Р-ийн төрлийн витаминууд хүүхдийн өсөлтөнд сайнаар нөлөөлдөг. Төгс уураг гэдэг нь хүний биед зайлшгүй хэрэгцээт амино хүчлийг агуулсан уураг юм. Малын мах болон сүүний уураг нь төгс уураг юм. Ургамлын гаралтай уургууд төгс уураг биш. Гурилны хувьд бид хар гурил биед сайн гэлцдэг. Хар гурилын цагаан гурилаас илүү зүйл нь эслэг их хэмжээгээр агуулагддаг. Эслэг бол хүний биед огт шингэдэггүй боловч гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг сайн талтай бүтээгдхүүн. Өөрөөр хэлбэл хөвөн юм шүү дээ. Хөвөн бол цэвэр эслэг. Эслэг хүний биед ороод задарч тэжээл болдоггүй. Харин хивэгч малын гэдсэнд задардаг. Хөдөлгөөний дутагдалтай суудлын ажилтай хүмүүс гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнөө дэмжих гэж эслэгтэй хоол сайн гэдэг болохоос бус ид дэгэж дэрвэж байгаа жаахан хүүхдүүдэд бараг хэрэггүй эд. Цагаан гурилд хар гурилд ч ялгаагүй үндсэн хэсэг нь цардуул юм. Цардуул хүний биед ороод глюкоз болж хувирдаг. Глюкоз бол энергийн эх үүсвэр бөгөөд уураг тархины үнэт тэжээл юмаа. Бантангийн найрлагыг задалж үзвэл ийм л байна" хэмээн өөрийн тайлбарыг өгсөн юм. 

Бүх хайраа гэр бүлдээ цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Бантан бол хор.

Өнөөдрийн сэдэв бол бидний та бүхэнд хүргэх гэсэн хамгийн чухал мэдээллүүдийн нэг юм. 
Олон шинэ ээж аавуудаас сонсоход хүүхдэдээ бантан эсвэл каш л өгдөг гэдэг, 
гэтэл бидний хүүхдэдээ хоол гэж өгч байгаа юм маань хүүхдэд дүүрэн хор болдог бөгөөд 
бүх л өвчний суурь болдог. Хэрэв таны хүүхэд ойр ойр ханиад хүрдэг бол, экзем буюу диатезтай бол, 
бага насны таргалалт үүссэн бол, дархлаа султай бол, чихрийн шижинтэй бол, 
хоолоо сайн шингээж өдөр тутамд өтгөнөө гаргаж чаддаггүй бол 
та нэн даруй хүүхдэдээ гурил өгөхөө зогсоох хэрэгтэй.

Гурил нь ямар ч шим тэжээлгүй бүтэн боловсруулалтад орж таны биед 
маш их хор учруулдаг бүтээгдэхүүн юм. Тэр тусмаа глютен д хэт мэдрэг хүмүүст.

Хүмүүс өөрийн өвчний шалтгааны буруутанг “аймшигт глютен” гэж мэддэггүй. 
Гурил нь хүний биеийн бодисын солилцооны эмгэгийг үүсгэж дархлааны эмгэгшил бий болгодог, 
энэ нь бүх эд эрхтэнд нөлөөлдөг.

Гурил хэдий чинээ цагаан байна, хэдий чинээ удаан хадгалагдаж байна төдий чинээ л их боловсруулалтад орж “үхмэл” болсон гэсэн үг. Ийм гурил нь биеийн жинг нэмэгдүүлж, 
ходоод гэдэсний хямралыг үүсгэж чихрийн шижин бий болгодог. 
Ийм гурил нь боловсруулалтын явцад ямар ч шим тэжээлгүй болж зөвхөн крахмал л үлддэг. Тэгснээрээ бидний биед ямар ч ашиггүй калор мөн хорт химийн нэгдлийг л өгдөг. 
Яагад химийн нэгдэл вэ гэж үү, орчин үед гурилыг боловсруулалтад оруулж 
таны хүссэн дээд гурилыг бий болгохын тулд химийн аргаар цайруулаад хөөлгөгч, 
барьцалдуулагч, нөөшлөгч, антибиотик хүртэл нэмдэг байна.

Тиймдээ ч зарим гурил хэдэн жил ч хадгалсан муудахгүй байж л байдаг. 
Энэ бол зүгээр таамаг биш шүү, энэ талаар бүх л хоол зүйч, хоолны судлаачид нотолсоор л байгаа. 
Тэгвэл цагаан гурилыг юугаар орлуулж болох вэ, Нэн түрүүнд цагаан ч бай бор ч бай гурил бол хор, 
Мэдээж ихэнх хүмүүс өөрийн олон жил идэж донтсон гурилан бүтээгдэхүүнээсээ салан гэдэг амаргүй 
боловч та өөрийн бөгөөд хайртай хүмүүсээ эрүүл байлгая гэж бодож байвал энэ хороос шууд татгалзана уу. 
Хүүхдэдээ бантан хийж өгье гэвэл гурилын оронд овьёос буюу хэвэг, олон төрлийн горох буюу шош, 
шар будаа, хөц будаа, гурвалжин будаа эсвэл сайхан ногооны зутан хийж өгч болно шүү дээ. 
Булуу эсвэл тойго олон цаг буцалгаад дээр дурдсан шиг шөл хийж өгвөл таны хүүхдэд хамгийн сайхан шимтэй хоол болно.

Гурилан бантан бол хор!

Уншигч та дээрхээс өөр өөрсдийн үнэлэлт, дүгнэлт хийнэ биз ээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Одоо бантан илэж яадын харин сайхан KFC,MACDONALD S эсхүл гадаадын гоёо хоолнууд уураг витамин сүлжээний бүтээгдэхүүн байна эд нарыг хэрэглийл дээ бантан социализмтайгаа цуг моодноос гарсан
2019/04/26 66.181.161.116
Фэн тан
Фэн тан гэдэг хятад хоол шдээ. Хужаа нар удам угсаагаараа фэнтангаа идэцгээдэг. Монгол хүнд тохирохгүй. хор болно. Фэн тан, калби тан, жи тан гээд хоолны "тан" гэдэг нь шөл гэсэн хятад үг.
2019/04/24 107.167.108.95
0000
БАНТАН ХОР БЭЛЭН ХООЛ ДЭЭД ЗЭРГИЙН ЭМ ҮҮ ТЭГЭЭД ХОЛ ОЧОЖ ХУЦ
2019/04/24 103.10.23.76
ХАЦВАА МӨН
БАНТАН ИДЭЭД ХОРДСОН ӨВЧӨЛСӨН ХҮН БАЙХГҮЙ ӨВӨГ ДЭЭДЭСЭЭС ӨНӨӨГ ХҮРТЭЛ НЯЛХААСАА ИХЛЭЭД БАНТАН ИДСЭН МОНГОЛ ХҮН ХОРТОЙ БАЙСАН БОЛ БИДНИЙ ӨВГӨД БИДНИЙГ ТӨРҮҮЛХЭЭСЭЭ ӨМНӨ ҮХЭХ БАЙСАН БУС УУ
2019/04/24 103.10.23.76
үнэн
Бантан бол ходоодонд шингэс сайтай хоол би ходоод муутай хүн үүнийг мэдэж байна
2019/04/24 103.10.23.76
Үнэн
Гуриланд янз,янзын юм холисонд гол учирана байхшиг байна.түүнээс бантан муу гэж юу байхав.гадаадын хүнсны нэмэлт бүтээгдэхүүнээс л дээр
2019/04/24 139.5.216.236
зочин
ХУЦВАА МӨН .................. БАНТАН ИДЭХ БАГА ЗАЯА БИШ ИХ ЗАЯА бичих юмаа олж яадах юмаа ............................заяа муутаа
2019/04/22 27.123.213.62
уншигч
Би далан жил бантан идсэн.Бантанд хордоогүй.Миний хамаатан садан танил нөхөд ч бантан идэж өссөн.Ер нь бантан идэж өсөөгүй МОНГОЛ хүүхэд байдаг гэж үү?Бантан хор байсан бол МОНГОЛ өдийд байх уу??????
2019/04/22 64.119.26.207
ХОЛ ОЧИЖ ХУЦ
БАНТАН ГАЙХАЛТАЙ МОНГОЛ ХООЛ , ӨМХИЙ ХУЖАА ГАРАЛТНУУД ОДОО БҮР ӨВӨГ ДЭЭДСЭЭС УЛАМЖИЛЖ ИРСЭН ӨСӨЖ БОЙЖСОН ЮМ БҮХЭНРҮҮ НУЛИМДАГ БОЛЖ. ГАЙГҮЙ ХЭВТЭНЭЭ
2019/04/20 202.9.43.49
zochin
Herbalife iin hicheeluud yag ingej soliordog! Bantan bol ALTAN medalitai hool shu!!
2019/04/20 124.67.20.20
Дашням
Бантан хор бол бэлэн хоол өгөх болж байна уу.битгии амьдрал мэдэхгүй хии чалчигчиин үгэнд бүү ор.бантан бол монгол хүнд агаар орчинд дасаад онц чухал аль ч насны хүнии х эгцээнд зохицсон уламжлалт хоо
2019/04/20 139.5.218.94
Өндөр настан
Юу ч мэддэггүй хүн л бантан бол хор гэж хэлэх байх. Би бантан идэж өссөн одоо ч идэж байна хойшид идэх болно үр хүүхэд.ач зээгээ ч бантан гаар өсгөсөн.эрүүл саруул байна. Буруу ухуулга бүү хии .
2019/04/20 139.5.218.94
бас дахин хуц
хуц
2019/04/19 66.181.179.93
Зочин
Энэ бантан бол хор гэж ямар эрдэмтэн нь бичээд байгаа юм бол Битгий мэдэмхийр гэж хэлмээр байна. Бантан идсэнээс болж үхсэн хүнийг дуулаагүй юм байна
2019/04/19 66.181.161.7
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
СОШИАЛ МЕДИА-аар олон нийтэд хүрч байгаа мэдээллийг та хэр бодьтой гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 313