8o
Улаанбаатар хот
mobile menu

Positive NOW гэрэл зургийн уралдаан

2019-04-19 16:00:47

Сүүлийн үед гэрэл зураг сонирхох залуусын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбогдуулан ХХБанкнаас Гэрэл зураг сонирхогч залуусын дунд “Positive NOW” буюу “Эерэг Одоо” сэдэвт чөлөөт сэтгэлгээний гэрэл зургийн уралдаан зарлаж байна.

Эерэг зүйлсийг түгээж байгаа, харж мэдэрч байгаа хоёр тал бүгд таашаал мэдэрдэг гэдэгт бид итгэдэг. Та бүхэн бидэнтэй хамтран эерэг энергийг түгээхийг хүсэж байвал “Positive NOW” сэдвийг уран сэтгэмжээ ашиглан чөлөөт, сонирхолтой байдлаар гэрэл зурагт буулгаж энэхүү уралдаанд оролцоорой.

Уралдааны удирдамж:

  • ХХБанкны Page хуудс болох http://bit.ly/2GuDnAn-нд Like дарсан байх;
  • Уралдааны  Post болох http://bit.ly/2UrzHD4-ийг Share хийсэн байх;
  • Өөрийн зургийг ХХБанкны contest@tdbm.mn хаяглуу 5-р сарын 12-ны хооронд илгээх;
  • Зургийн зохих тайлбарыг хавсаргасан байх;
  • Илгээж байгаа зураг хамгийн багадаа 2500 пикселийн урт, өндөртэй мөн 240dpi байх;
  • Өөр хэн нэгний бүтээлийг ашиглаагүй байх;
  • ХХБанк илгээсэн зургийг ашиглах эрх авах.

Бүтээл шалгаруулах үзүүлэлт:

1-р шат: Уралдааны удирдамжийг биелүүлсэн эсэх;
2-р шат: Бусад Facebook хэрэглэгчдээс авсан Reaction-ий тоо;
3-р шат: Мэргэжлийн шүүгчдээс авсан үнэлгээ.

Шагналын сан:

1-р байрны ялагч: Canon EOS 77D мэргэжлийн гэрэл зургийн аппаратын эзэн болох болно.
2 болон 3-р байрны ялагчид ХХБанкнаас зориулан бэлдсэн гарын бэлгийн эзэн болно.

Та бүхэнд амжилт хүсье.

Жич: Оролцогчдын бүтээлийг доорх байдлаар ХХБанкны Facebook Page дээр тогтмол нийтлэх бөгөөд Та бүхэн өөрийн болон уралдаанд оролцож байгаа бусад бүтээлүүдтэй танилцах боломжтой.

 

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

         

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл