22o
Улаанбаатар хот
mobile menu

Билляръд тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоолоо

2019-04-22 15:00:00

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 25Б байрны зоорийн давхарт байрлах Билляръд тоглоомын газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийв.

Шалгалтаар тус үйлчилгээ явуулж буй байр нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, зөвшөөрөлтэйгөөр явуулах худалдаа, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан, үйлчилгээний явцад гарсан хог хаягдлыг ангилан ялгаж, тусгай цэгт түр хадгалж графикийн дагуу зайлуулдаггүй, бүртгэл хөтөлдөггүй, орон сууцны гадна орчинд хогийн ууттай хог хаягдлыг хадгалдаг, тусгай таних тэмдэгтэй зориулалтын хогийн савгүй, ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаагүй, их цэвэрлэгээ, байнгын болон өдөр тутмын урсгал цэвэрлэгээ хийх хуваарьгүй, цэвэрлэгээг тогтмол хийж, бүртгэл хөтлөж, хяналт тавьдаггүй, цэвэрлэгээний багаж, хэрэгслээр хангагдаагүй, ялгах тэмдэггүй, төрөлжүүлэн зохистой байдлаар тусад нь хадгалдаггүй зэрэг нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, тус газрын үйл ажиллагааг бүхэлд нь Прокурорын тогтоолоор түр зогсоолоо. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна гэж Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
СОШИАЛ МЕДИА-аар олон нийтэд хүрч байгаа мэдээллийг та хэр бодьтой гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 327