8o
Улаанбаатар хот
mobile menu

Амралтын хоёр өдөрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 103 жолоочийг илрүүлжээ

2019-04-22 16:00:00

Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.04.20-21/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам тээврийн ослын шинжтэй 334 дуудлагыг хүлээн авч шалгажээ.

Ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт нэг хүний амь нас хохирч, 6 хүн гэмтэж бэртсэн бөгөөд 3 нь хүүхэд байна. 

Гарсан ослуудаас сэрэмжлүүлэх зорилгоор дурдвал:

  • 2019.04.21-ний өдөр БЗД-ийн нутаг Улиастай зам, ... тоот хашаан дотор амины H.Sonata5 маркийн автомашины жолооч нь хашаанаас машинаа гаргах гэж байгаад тоглож байсан хамаатныхаа 1 нас 7 сартай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ. Тухайн үед жолооч нь эрүүл байсан аж.
  • 2019.04.20-ны өдөр 11.00 цагийн орчим Говь-Алтай аймгийн Жаргалант сумын нутаг “Шаврайгийн тал” гэх газар шороон замд Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 49 настай, эрэгтэй Д-н амь нас хохирсон байна. 

Нийт ослын тав нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 12 нь мөргөлдөх хэлбэрээр, үл хөдлөх зүйл мөргөсөн 4 осол бүртгэгджээ.

Амралтын хоёр өдөрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 103 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл