8o
Улаанбаатар хот
mobile menu

Амиа алдсан дөрвөн ажилчны ар гэрийнхэнд тус бүрд нь хоёр өрөө байр олгоно

2019-04-22 18:23:00

Ус сувгийн удирдах газрын харьяа Цэвэрлэх байгууламжид энэ сарын 17-ны өдөр үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн ажилтан харамсалтайгаар амиа алдсан. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан ослын дараа Төв цэвэрлэх байгууламж дээр яаралтай очиж, ослын нөхцөл байдалтай биечлэн танилцсан билээ. Нийслэлийн Засаг дарга мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хурлыг газар дээр нь зохион байгуулж, Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байгаа юм.

Түүнчлэн хотын захирагч харамсалтайгаар амиа алдсан дөрвөн ажилчны ар гэрийнхэнтэй уулзаж, холбогдох арга хэмжээг авч байгаагаа дуулгаад, талийгаачдын ар гэрийнхэнд тус бүрт нь хоёр өрөө байр, 36 сарын цалингийн тэтгэмж олгохоор шийдвэрлэснээ өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр дуулгав. Мөн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийнх нь хичээлийн хэрэгслээс авахуулаад хэрэгцээт бүхий л зүйлээр дэмжин ажиллах болно гэдгээ хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Ум сайн амгалан болтугай. эвий эвий. Ингэж тусламж үзүүлэх ёстой. Бага ч гэсэн тусламж байна. баярлав.
2019/04/26 202.179.2.210
mongol eej
ovoodoo bas tur zasag ni harj uzej bainaa.
2019/04/23 103.14.38.145