8o
Улаанбаатар хот
mobile menu

Хориглосон газарт байршуулсан сурталчилгааны 92 самбарыг албадан буулгажээ

2019-04-23 08:50:04

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн  боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн удаагийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ. Түүнчлэн нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийв.

Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилт хийж буй ажлын явц, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр босгоод одоог хүртэл буулгаагүй болон нийтийн эзэмшлийн зам талбайд зохих зөвшөөрөлгүй, хориглосон газарт байршуулсан сурталчилгааны 92 самбарыг албадан буулгасан байна. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн удирдлагууд дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх үүргийг 122 байгууллагад өгч, мэдэгдэл хүргүүлснээр 74-ийг нь өнгөрсөн амралтын өдрүүдэд албадан буулгуулсан байна. Мөн Хан-Уул дүүргийнхэн 35 байгууллагад мэдэгдэл хүргүүлснээс 24-ийг нь албадан буулгасан байна. Харин Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдэд хотын даргын захирамжийн дагуу ямар нэгэн ажил хийгдээгүй байна” хэмээн мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл