8o
Улаанбаатар хот
mobile menu

Талбайн өмнөх зогсоолын газар эзэмшигчийн эрхийг цуцаллаа

2019-04-23 11:17:10

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр өглөө төв талбай дээр ажиллаж байгаа бөгөөд Сүхбаатарын талбай болон талбайн урд хэсгийн 2.5 га газарт олгосон захирамжийг цуцална хэмээн мэдэгдлээ. 

Уг газрыг 2006 онд захирамж гарган 15 жилийн хугацаатай олгосон бөгөөд газар доорх байгууламжтай, усан оргилуур барихаар авсан байна. Гэвч газрын зөвшөөрлийг авснаас хойш хоёр жилийн дотор зориулалтын дагуу ашиглаагүй нь хууль зөрчиж байгаа аж. 2017 онд 9.5 сая америк долларын банкны барьцаанд тавьсан байна гэв. 

Ингээд 2016 онд автомашины зогсоол хийсэн бөгөөд 30 хувийн ашгийг Улаанбаатар хотын захиргаанд олгоно гэсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй гэв. Мөн 2017 онд 9.5 сая америк долларын банкны барьцаанд тавьсан байна гэдгийг ч онцолж байна.

Хотын дарга С.Амарсайхан "2006 онд газар олгосон ч төсөл сонгон шалгаруулалттай холбоотой ямар ч материал байхгүй байна. Өнөөдөр хууль ёсны гэхэд ч хэцүү, хууль бус ч гэхэд хэцүү байдалд байна. Аж ахуйн нэгж ч хохирч, зөвшөөрөл олгосон албан тушаалтан нь алга болдог асуудал их байна. Сүхбаатарын талбайд багахан талбай гаргаж төвийн дулаантай олон нийтийн ариун цэврийн байгууламж барих гэтэл газар олдохгүй байна. Одоо байгаа ариун цэврийн байгууламжийн бохирыг соруулж зөөдөг. Аж ахуйн нэгжтэй хамтраад асуудлыг шийдвэрлэе гэсэн ч өнөөдрийн хүртэл хайхрамжгүй хандаж байгаа учраас өнөөдөр эрхийг нь цуцалж, нийслэлийн хөрөнгөөр ногоон байгууламжтай усан оргилуур барих ажлыг хийнэ" гэлээ.

Газар эзэмших эрхийг цуцлах захирамжийг өнөөдөр гаргах бөгөөд газраа чөлөөлж авна гэдгээ ч тэрбээр онцоллоо. Харин банкны барьцаанд байгаа асуудлыг компани өөрөө шийдэх байх гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Монгол хүн бүр дэмжинэ.
Ээ дээ мөн зөв юм хийж байна даа. Улаан хацарт энэ талгайг өгөөд, Салга саарал, Су. Батболд 2,сахал Эрдэнэбилэг, Мэлгэр 2-ын бөгсийг долоогчид болохоор яаж чадаагүй. Чи чадлаа баяр хүргэе! Зөв!
2019/04/27 150.129.140.18
Иргэн
Тэр зөвшөөрөл өгсөн, тэгээд бас олон жил хаацайлаад байсан авилгачдыг нь зарлаач ээ.
2019/04/23 103.229.122.51
Бод
Зогсоол байсан нь зөв байсан
2019/04/23 202.21.108.189
эргүү
хүнд хэрэгтэй юм хийгээч ээ
2019/04/23 66.181.170.66
ард түмэн
машины зогсоол гаргах хэрэгтэй, зохицуулаач
2019/04/23 66.181.170.66