8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянхонгор аймагт галзуу чоно хоёр хүн гэмтээжээ

2019-04-23 15:00:00

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын хоёрдугаар багийн нутаг, “Ямаан ус” хэмээх газар хаваржиж байсан айлын эхнэр, нөхөр энэ сарын 19-ний 21.00 цагийн орчимд галзуу чононд ноцуулсан хэрэг гарчээ.

Иргэн Б.Балсан эхнэрийн хамт мал үргэх чимээнээр гадагш гартал хоттой хонин дундаас нь чоно гарч ирэн, улмаар эхнэр лүү нь ноцож гэмтээсэн байна. Энэ үед иргэн Б.Балсан чоныг модоор цохисон бөгөөд нүүрэн тус газраа гэмтжээ. Тус чоно маргааш орой нь дахин тухайн айл руу дайрсан талаар нутгийн иргэд мэдээлсэн байна.

Чоныг устгалд оруулж, тархинаас нь дээж аван, Баянхонгор аймгийн Хөдөө аж ахуйн газарт шинжилгээнд явуулахад галзуурсан чоно болох нь тогтоогджээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл