8o
Улаанбаатар хот
mobile menu

Дээд шүүх АПУ-гийн борлуулагчийг хөнөөсөн этгээдийн ялыг хэвээр үлдээлээ

2016-03-05 12:07:00

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Пүрэвсүрэнд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцээд, анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 24 жилийн ялыг хэвээр үлдээлээ. Г.Пүрэвсүрэн нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачны 11 дүгээр гудамжинд “Ариун Алтан тэвш” ХХК-ийн борлуулагч А-г шунахайн сэдэлтээр хоолойг нь боож амь насыг нь хохироож, улмаар ул мөрөө баллах зорилгоор Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах хаагдсан уурхайн цооног руу цогцсыг зөөвөрлөж нуусан аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
buzariin shunaltai abgai ni hamt oroltdson gee biz de
2016/03/07 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment