8o
Улаанбаатар хот
mobile menu

Холбогдох хуулийг зөрчсөн Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татахыг дэмжлээ

2019-04-24 09:54:36

Аюулгүй  байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэв. Б.Дэлгэрмаа нь хуульд заасны дагуу улс төрийн аливаа нам, эвсэл хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцохгүй байх, улс төрийн намын гишүүн байхыг  хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд хориглосныг зөрчиж, АН-ын дэд даргаар сонгогдоод байгаа учир ийнхүү эгүүлэн татах  саналыг гаргажээ.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. Улмаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татахыг дэмжив.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Дэмжихгүй яадаг юм. юу ч хийж чадахгүй хүнийг буулгах хэрэгтэй. Харин ард түмэн ээжид нь хайртай тулдаа чимээгүй олон жил байлаа. Ёстой л биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэх биш
2019/04/26 202.179.2.210
zochuin
kazino baiguulsan gedeg bil u
2019/04/24 43.243.161.15