8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргааш иргэд цугларах цэгт очоод юу хийх вэ?

2019-04-24 11:30:00

Өглөө 08.00 цагаас дохио дуугарна.

Дохио дуугарангуут иргэд өөрийн дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд гарч очно. "Хэрвээ газар хөдөлвөл..." гэж бодон та өөрийн гэр бүлийн гишүүддээ, ялангуяа хүүхдүүддээ энэ үйл ажиллагааг маш нарийн тайлбарлаж, өөрийн биеэр үлгэрлэн үзүүлээрэй. Мөн цаг хугацааг тооцож, газар хөдлөх үед гэрээсээ юу авч гарах вэ гэдгийгээ ч төлөвлөх боломжтой. Бодит газар хөдлөлтийг хэдэн цагт болохыг тааж мэдэх боломжгүй. Юутай ч хүчтэй газар хөдлөлт болсны дараа утас харилцаа, тог цахилгаан тасрах магадлалтай тул энэхүү цугларах цэг нь танай гэр бүл газар хөдлөлтийн дараа хамтдаа цуглах цэг юм. 

Цугларах цэгт газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа нүүн шилжих талбай буюу аюулгүйн талбайд авч очно. Өөрөөр хэлбэл, танай дүүрэг хорооноос "Таниулах хуудас"-ыг урьдчилан тараасан байх, тараагаагүй бол та шаардаж авах эрхтэй.

ЦУГЛАРАХ ЦЭГТ ОЧООД ЮУ ХИЙХ ВЭ?

08.00-09.30 цаг хүртэл иргэдэд газар хөдлөлтийн үед иргэд ямар арга хэмжээ авах, яаралтай үед хэрэглэх үүргэвчинд юу бэлдэх, хэрхэн ашиглах талаар мэдээллийг өгөх юм.

Ингээд бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуулилалтад оролцсон талаар бүртгэлээ хийлгэнэ.

АЖИЛДАА ХЭДЭН ЦАГТ ОЧИХ ВЭ?

Пүрэв гарагт замын хөдөлгөөнийг 09.30 цагаас нээх бөгөөд ажлын цагийг 10.00-19.00 болгосон.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл