8o
Улаанбаатар хот
mobile menu

Шилийн богд ууланд бөө нар гал алджээ

2019-04-24 13:27:14

Төрийн тахилгат Шилийн богд ууланд энэ сарын 22-нд бөө нар гал алдсаны улмаас түймэр гарч тус ууланд суулгасан таримал сакура зэрэг мод, өвс шатсан бөгөөд хохирлын хэмжээг тогтоогоогүй байна.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс 60 км зайд орших эл ууланд гарсан түймрийг хэсгийн төлөөлөгч, ЗДТГ-ынхан, нутгийн иргэд, жуулчны баазын ажилтнууд, хилийн 0184 дүгээр ангийнхан нийлж газар авхуулалгүй унтраасан байна. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр Улаанбаатар хотоос очсон, нэг машинтай таван хүн бөөгийн зан үйл хийж байгаад гал алдсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
buhimdagch
Buh shatsan modiig butsaagaad tariulah heregtei usan teneg durakuudaar
2019/04/24 202.179.26.79
Зочин
Хогийн бөө нар далд ороосой
2019/04/24 150.129.140.253