8o
Улаанбаатар хот
mobile menu

Хот хоорондын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэх автобуснууд 11 цагаас хөдөлнө

2019-04-25 09:10:00

Нийслэлийн хэмжээнд "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт" зохион байгуулахтай холбогдуулан 07:00-09:30 цагийн хооронд зам хаах захирамж гарсан.

Үүнтэй холбоотойгоор  Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд зорчих зорчигчид энэ сарын 25-нд буюу маргааш цагаа тооцоолж ирэхийг Автотээврийн үндэсний төв анхааруулжээ.Мөн  Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэл буюу Баянзүрх, Лавай, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвөөс 07:30-10:00 цагийн хооронд хуваарийн дагуу улс, хот хоорондын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэх автобуснууд 11:00 цагаас нэгэн зэрэг хөдлөх зохицуулалт хийснийг санууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл