8o
Улаанбаатар хот
mobile menu

Алга болсон Б.Ундармаа охины талаарх мэдээллийг худалдаж авна

2019-04-25 09:20:00

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18.00 цагын үед ЕБС-ын гуравдугаар ангийн сурагч есөн настай Бибишийн Ундармаа охин алга болсон.

Охин өнөөдрийг хүртэл олдохгүй эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Тэрбээр алга болох үедээ дээгүүрээ бүдэг цэнхэр нимгэн юүдэнтэй цамцтай, хөх өнгийн жинсэн өмд, улаан пүүзтэй байжээ. 

Охин туранхайдуу, дэлдэн чихтэй, давхараатай нүдтэй, өргөвтөр эрүүтэй, бор шаргал үстэй. Охиныг харсан, үзсэн хүн байвал 99108260 болон Жавхлант сумын хэсгийн төлөөлөгчийн 95919178, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 7036101, 99195263 утсанд мэдээлэл өгнө үү.

Тухайн хүүхдийн талаар тодорхой мэдээлэл өгсөн иргэнийг хуулийн дагуу таван сая хүртлэх төгрөгөөр урамшуулна. Мэдээлэл өгсөн иргэний нууцыг чандлан хадгална.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл