8o
Улаанбаатар хот
mobile menu

41 байршилд явган хүний зам гаргалаа

2019-04-25 13:35:27

Нийслэлийн Засаг даргын А/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлууд хийгдэж байна.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Явган хүний зам” аяны хүрээнд Баянгол дүүрэгт 12, Баянзүрх дүүрэгт найм, Сүхбаатар дүүрэгт тав, Чингэлтэйд тав, Хан-Уулд нэг, Сонгинохайрхан дүүрэгт 10 буюу нийт 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан төмөр хашаа, хайс, контейнер, өргөтгөл зэргийг буулгаж, явган хүний зам талбайг чөлөөллөө гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
20-р сургуулийн зүүн талд байдаг GB town хотхон явган хүний зам дээр өргөн шат барьсан,машины зогсоолтой учир хүүхдүүд,хүмүүс машин замаар явахад хүрдэг. Ядаж байшингийн өмнөх шатыг нарийн болгомоор
2019/04/25 103.57.95.101
зочин
Явган хүний замыг машины зогсоол болгож, хүмүүс,хүүхдүүд машины замаар айж явдаг газар Баянгол дүүрэгт олон байдаг. Ган зам зочид буудал болон түүний баруун талд байдаг хийд гэх мэт.
2019/04/25 103.57.95.101