8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна

2019-04-26 09:19:14

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна.

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 16-18 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл