8o
Улаанбаатар хот
mobile menu

АН Хэнтийн нөхөн сонгуульд оролцох уу

2019-04-29 13:28:00

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль 6-р сарын 30-ны өдөр болно. Ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгийг тодорхойлох сонгууль учраас улстөрийн намууд, парламентын гадна байгаа рейтинг өндөртэй улстөрчид бүгд л Хэнтийн нөхөн сонгуульд хүч үзээд хэр дэмжлэгтэй байгаагаа үзэхийг хүсч буй биз. УИХ-ын 42-р тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуульд улстөрийн намууд оролцох хүсэлтээ 4-р сарын 30-ны өдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд илэрхийлэх хуулийн заалттай.

Нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ хамгийн түрүүнд МАХН албан ёсоор илэрхийлсэн бөгөөд Н.Энхбаярыг  нэр дэвшинэ гэсэн сураг явж байгаа юм.Эрх баригч МАН-ын хувьд Удирдах Зөвлөл нь хуралдаж ирэх 7 хоногийн даваа гаригт буюу 4-р сарын 29-ний өдөр Бага хурлаа зарлаж сонгуульд оролцох эсэхээ шийдвэрлэх тов гаргасан явдал нь эрх баригч нам Хэнтийн сонгуульд оролцох нь тодорхой болсоныг илтгэж байна. МАН-д нэр дэвших магадлалтай 4-5 хүн байгаа бөгөөд тэд судалгаан дээр үндэслэн нэр дэвшигчээ тодруулах байх гэсэн таамаг хөвөрч эхэллээ.

Тэгвэл АН яагаад өдийг хүртэл Хэнтийн сонгуульд оролцох эсэх нь тодорхойгүй байгаа нь анхаарал татаж байна. УИХ-д бүлэггүй болсон АН-д энэ сонгууль уг нь тун чухал. 2016 онд Хэнтий аймгийн Засаг дарга байхдаа өндөр рейтингтэй байсан ч тус тойрогт 20 хэдэн настай Д.Гантулгатай өрсөлдөөд ялагдсан Ж.Оюунбаатар бодитой нэр дэвшигч болж чадахгүй л болов уу. Уг нь АН Хэнтийн нөхөн сонгуульд ялалт байгуулвалУИХ-д дахин бүлэгтэй болно. Харин ялагдал хүлээвэл намын дарга С.Эрдэнэ хариуцлага хүлээж ажлаа өгөх нь тодорхой. С.Эрдэнэ гэдэг хүн намын даргын суудалтайгаа үлдэхийн тулд Ардчилсан намын олон гишүүд, дэмжигчдийнхээ урамыг хугалж сонгуульд оролцохгүй юм биш гэх хардлага ч газар авч эхэллээ. 

Б.Сонор

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000
АНийн толгойд хулгайч үүрлэж Дүүрэг хороо Сум багаар ХУЛГАЙЧ НАРЫН БӨХСИЙГ ДОЛООЖ АЛБАН ТУШААЛ АВАХ ИДЭХ ЮМ ГОРЬДОГЧ ЦӨӨН ГӨЛГӨН НОХОД ГҮҮЛДЭЖ БАЙХАД АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ БОЛ СОНГОХГҮЙ
2019/05/03 103.10.23.76
зочин
АН-аас хэн ч дэвшээд хэрэггүй. ялагдах нь тодорхой. Ард нь Эрдэнэ байхад. Тийм учраас хэн нэгийг дэвшүүлээд ялагдсан ч, ялагдахаасаа айгаад оролцохгүй байсан ч ялгаагүй ялагдсан л гэсэн үг...
2019/04/29 103.194.176.115
Хан Хэнтийчүүд
Хүрэлсүх дэвшвэл хэн ч дэвшээд хэрэггүйг эрх биш баримжаалах болов уу.
2019/04/27 150.129.140.18