8o
Улаанбаатар хот
mobile menu

Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ

2019-04-28 20:11:38

28-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд говь, тал хээрийн нутгаар, 5 дугаар сарын 1-нд Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment