8o
Улаанбаатар хот
mobile menu

Төгсөх ангийн сурагч цагдаагийн нэр барьж иргэнийг залилжээ

2019-04-29 09:20:00

Орхон аймгийн цагдаагийн байгууллагад нэгэн иргэнээс энэ сарын 24-ний лхагва гарагт “Машинтай залуу цагдаагийн алба хаагчийн нэр барьж, таних тэмдгийг нь ашиглан мотоцикльтэй иргэнийг зогсоож, 10000 төгрөгөөр торгож залиллаа” гэсэн гомдол иржээ.

Тухайн үед торгуульсан иргэн С-д сэжигтэй санагдсан тул цагдаагийн шуурхай удирдлагын тасгийн 102 утсанд яаралтай мэдэгдэж, машиных нь дугаарыг тэмдэглүүлснээр уг хэргийг дунд сургуулийн төгсөн ангийн сурагч Б үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment