
Өнөөдөр эрх баригч МАН-ын Бага хурал хуралдана. Өмнөх долоо хоногт МАН-ын Удирдах зөвлэл хуралдаж энэ сарын 29 буюу Даваа гарагт Бага хурлаа хуралдуулахаар товлосон билээ. Өнөөдрийн МАН-ын бага хурлаар Хэнтий аймгийн 42-р тойрогт болох нөхөн сонгуульд МАН оролцох эсэхээ шийдвэрлэнэ.



