8o
Улаанбаатар хот
mobile menu

Дулааны шугам сүлжээний урсгал засвар тавдугаар сарын 15-наас эхэлнэ

2019-04-30 09:40:00

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК зуны урсгал засварын ажлыг тавдугаар сарын 15-наас хийж эхэлнэ. Одоогоор засварын ажлын хуваарийг хийж байгаа тухай мэдээллээ.

Мөн орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн байгууллагуудын халаалтыг албан ёсоор тавдугаар сарын 15-наас зогсооно. 

Харин аж ахуйн нэгжүүд дээрх хугацаанаас өмнө халаалтаа зогсоох бол хүсэлтээ гаргаж болох юм байна.

Тус компани 2018-2019 онд Улаанбаатар хотын хэмжээнд гэрээгээр 2,397 хэрэглэгч, иргэн аж ахуйн нэгжийг дулаанаар хангаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл