Сүхбаатарын талбайд
10:00 цагаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болно.
Соёл урлагийн газарт
11:00 цагаас “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын талаар мэдээлэл хийнэ.
Монгол ньюс мэдээллийн төвд
11:00 цагаас Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн эцэг эхийн зөвлөлөөс сурагчдын эрхийн зөрчлийн талаар мэдээлнэ.
СЕХ-нд
12:00 цагт МАН-аас УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ хүргүүлнэ.
Сүхбаатарын талбайд
13:00 цагаас Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХНХЯ, Цагдаагийн ерөнхий газар хамтран хэрэгжүүлэх "Хүүхэд хамгаалагч" төслийн нээлт болно.
Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд
15:00 цагаас Хүүхдийг ивээх сангаас "Хүүхдэдээ Бахархан Дуурайх Аав Ээж нь Байя" өдөрлөг зохион байгуулна.