10o
Улаанбаатар хот
mobile menu

“Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Баяндэлгэрийг томиллоо

2019-04-30 10:26:03

“Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, Гүйцэтгэх захирал Ц.Болдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Б.Баяндэлгэрийг томиллоо. Б.Баяндэлгэр нь санхүүч мэргэжилтэй бөгөөд улсад 32 жил ажилласан. Тэрбээр Налайх дүүргийн ЗДТГ-ын дарга, Засаг дарга, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт Тамгын газрын даргаар ажиллаж байсан юм.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд захирал Н.Лхагвабаатар түүнд тамгыг хүлээлгэн өгөхдөө “Стратегийн чухал ач холбогдолтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах чиглэлд онцгой ач холбогдол өгч, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна” хэмээв.

 “Гашуун Сухайт Авто Зам” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай 239 км авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. Өнгөрсөн онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар 18.2 сая тонн нүүрс тээвэрлэж, тус компани 71.7 тэрбум төгрөгийн орлого олж, зам засвар, арчлалтын ажилд 22 орчим тэрбум төгрөг зарцуулсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment