8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Зориг агсаны хэрэгтэй холбоотой байгуулагдсан түр хороонд Ардчилсан намын зөвлөлөөс санал хүргүүллээ

2019-04-30 16:25:20

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Их Хурлаар С.Зоригийн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо байгуулсан. Тэгвэл УИХ дахь АН-ын Зөвлөлийн хуралдаанаар энэ хэрэгт хамаарах санал дүгнэлтийг түр хороонд хүргүүлэх нь зүйтэй хэмээн хэлэлцсэн учир Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт албан тоот хүргүүллээ. Тус санал хүргүүлэх тухай бичигтээ Ардчилсан нам С.Зоригийг хөнөөсөн гэмт этгээдүүд болон захиалагч заавал илрэх ёстой гэсэн зарчмын хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Ардчилсан намаас ирүүлсэн санал, дүгнэлтэд:

  1. Ардчилсан нам С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор эрүүдэн шүүсэн асуудалтай эвлэрэхгүй бөгөөд уг эрүүдэн шүүсэн асуудлыг зохион байгуулсан, гардан гүйцэтгэсэн буруутай этгээдүүдийг хуулийн дагуу тогтоож, хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байна.
  2. Түр хороо нь уг хэргийн мөн чанарыг алдагдуулж, үнэн зөвийг нь бүдгэрүүлэх, нийгэмд бодит бус төөрөгдөл бий болгож, хэргийн захиалагчийг илрүүлэн тогтооход улс төрийн аргаар саад бэрхшээл үүсгэж болохгүйг сануулж байна.
  3. Түр хороо нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, хууль, шүүхийн байгууллагын бие даасан үйл ажиллагаанд улс төрийн зорилгоор нөлөөлөх бус, түр хорооны эрх үүргийн хүрээнд “санал, зөвлөмж” гарган ажиллахыг санал болгож байна хэмээсэн байна.

 

                                       

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Хурцыг яагаад суллаваа онц ноцтой гэмт хэрэгтэнг хийсэн гэмт хэргүүд нь дурьдвал олон юм биш үү тэгээд суллажил бдаг ёр нь сайн зоригтой ажиллавал үнэн ялдаг юм
2019/06/02 103.229.122.40
зочин
Элбэгдоржоо яагаад хил давуулчихьаа гол хүнээ хилийн хориг тавих ёстой биздээ одоо зугтаад алга болчихно яана
2019/06/02 103.229.122.40
иргэн
Эрдэнэ муу зальтай хүн дээ МАНАН Хурцаараа туг тахин шийвэр гаргэж дээ
2019/05/03 103.10.23.76
иргэн
Үхсэн хатсаны зөвлөл Тэнэг хулгайчын Сэрүүн зүүд үү энэ чинь
2019/05/03 103.10.23.76
0000
АН ийн дарга Эрдэнэ ийм мэдэгдэл гаргаж байгаа нь МАНАН Хурцаараа туг тахин нэр нүүрээн авч үлдэх гэж шийдсэн байна Эрдэнэ ийм л муу зальтай хулгайч даа
2019/05/03 103.10.23.76
ЗОЧИН
УИХ д ЗӨВЛӨЛ гэж юм байхгүй. АН аас сонгогдсон гишүүд бүгд бие даагч нар.
2019/05/02 192.82.65.160
зочин
онигоо л байна
2019/05/01 49.0.218.137