8o
Улаанбаатар хот
mobile menu

14 настай охиныг жирэмслүүлсэн этгээдэд найман сар хорих ял оноов

2019-05-03 13:50:59

Өмнөговь аймгийн прокурорын газраас насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, бэлгийн харьцаанд орсон, үүний улмаас жирэмсэн болгож үр хөндүүлсэн гэмт хэргүүдэд хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэн шүүхээр хэргийг шийдвэрлүүлж байна. 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар тус прокурорын газар зургаан хэрэгт хяналт тавьж, хоёр хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бол хэрэг бүртгэл болон мөрдөн байцаалтын ажиллагаанд дөрвөн хэрэг шалгагдаж байна.

Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийн тухайд, аймгийн прокурорын газраас 26 настай А нь 2018 оны нэгдүгээр сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 14 настай О-г 16 нас хүрээгүйг нь мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон улмаар хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг үндэслэн А-ийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.


Анхан шатны шүүх хэргийг 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч А-г дээрх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар найман сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч 14 настай охин жирэмсэн таван сартай байхдаа ураг зулбасан хор уршиг учирсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
тэнэг малыг хөнгөлөөч юун 8 сар вэ насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн хэрэг чинь тийм., хөнгөн ялтай байдаг юмуу
2019/05/08 66.181.161.29
Үнэн
Хүнийг яаж хохирооно тэр хэмжээгээг нь өшөөгөө авах хэрэгтэй
2019/05/07 139.5.217.10
zochin
Baga nasnii huuhed bolon nasand hureegui huniig huchirhiilegch etgeeduudiig tsaazaar avah huuliin deed hemjee ugdug huuli batluulaya. Iim etgeeduud margaash tanii ohiniig huchindne ersdel undur shuu.
2019/05/06 202.179.31.26
зочин
Бүх насаар нь хориоч ээ дэндүү юм
2019/05/06 202.5.202.130
Хошного нам МАН сөнөтүгэй.
МАН -ынхны хүчин,баньд шуумар бөгс хошногоны асуудлууд Монголд энэ талын хэрэг гарахад хүчтэй нөлөөлж байна.
2019/05/06 103.111.68.3
иргэн
Төрийн өндөр албан тушаалтан ба МАН-*АНийн ямар нэг дарга байсан биз Хуулийг эрх мэдэлтэй хулгайч нар гууль болгосоор байна
2019/05/03 103.10.23.76
иргэн
Ядаж 10 сар биш үү?
2019/05/03 202.131.227.82
zochin
8 сар хориод л болоо юу. Насанд хүрээгүй хүнийг хүчирхийлсэн этгээдийг толгойг илж дахин гэмт хэрэг үйлдэх боломж олгож байгаа бишүү. Арай ч дээ.
2019/05/03 202.179.31.26
  • Recent
  • Most Read
  • Most Comment