8o
Улаанбаатар хот
mobile menu

НИЙГМИЙН СҮЛЖЭЭГ АШИГЛАН НИЙТЭЭРЭЭ ХҮЧИРХИЙЛЭХЭЭ ЗОГСООЦГООЁ!

2019-05-03 18:08:00

Cүүлийн хэд хоног бага насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөж, улмаар хохирогчийн амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэг үйлдэгдсэн. Мөн балчир хүүхдүүдийг хойд эцэг нь хүчирхийлэн зодож шийтгэн, эрүүл мэндийг нь аймшигтай хохироосон зэрэг асуудлууд олон нийтийн сүлжээнд ихээр түгээгдэж байна. Зөвхөн өнгөрсөн хоёр жилд гэхэд л бага насны 250 гаруй охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл гарсан. Гэтэл тэдгээрийг ихэвчлэн ойр дотны хүмүүс нь үйлдсэн, улмаар ихэнх хэргийг хэрэгсэхгүй, шийдэгдээгүй үлдсэн асуудлууд олон байна. Одоогоор бидэнд мэдэгдсэн нь 250 боловч, үл мэдэгдсэн хэд бол???!!! Түүнчлэн хүчирхийлэлд өртөж хохирсон охидын талаарх хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээгээр нэн дэлгэрэнгүй овог нэр, харъяалал, амьдарч буй газар, сурч буй сургуультай юутай нь зарлаж, тэрхүү мэдээллийг дамжуулан түгээж эргээд бид өөрсдөө олноороо, нийтээрээ хүчирхийлэл үйлдэж байна!!! Ийм төрлийн мэдээллийг шогшрон шогшрон түгээлцсэнээр хойшид хөөрхий охид, хүүхдүүдийн ирээдүйд бид ямар үр дагавар тарьж байна вэ? Үхлээс үлдсэн тэд маань үргэлжлүүлээд амьдарна. Тэдэнд бусдын нүүр харах алга дарам зай, хүний эрхийг нь үлдээцгээе! Хойшид бүгд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд, охидын талаар мэдээллийг нийгмийн сүлжээгээр шаагин дамжуулж, нийтээрээ нэмж хүчирхийлэл үйлдэхдээ зогсооцгооё!!!

ХҮЧИРХИЙЛЛИЙН эсрэг хүн бүрийн оролцоо чухал... Хэдийгээр хүчиндэгч, хүчирхийлэгчдийг цаазаар авлаа гээд юу ч шийдэгдэхгүй ч, нийгмийг соён гэгээрүүлэхэд бүх нийтээрээ нэгдэж СӨБ, ЕБС-ийн сургалтын системд “Гэр бүлийн тухай хичээл” ордог болгож, хүчирхийлэгч биш иргэн, хүчирхийлэгч биш ээж, аавуудыг бэлдэхэд гол бодлогоо чиглүүлэх шаардлагатай байх.

ХҮЧИРХИЙЛЛИЙН эсрэг хүн бүр оролцоо чухал.

МЭХ-ны Ерөхийлөгч Б.Оюунгэрэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Хүчирхийлэлд өртсөн жижиг охидыг ээж аавтай нь хамт зурагтай нь бүх нийтэд зарлан мэдээлж байгаа нь маш буруу,харин хүчирхийлсэн этгээдийг аймаг,сум,нэр овогтой нь зурагтай нь тавих хэрэгтэй шүүдээ
2019/05/10 202.9.43.241
Зочин
Хүчирхийлсэн этгээдийн нүүрийг хаацан мөртлөө гэмгүй бяцхан охидыг юутай хээтэй нь зарладаг ийм бүдүүлэг сэтгүүлзүй, ёс суртхуун гэж манайхаас өөр хаа ч байхгүй. Мөн цагдаагийнхан нуух юмаа нуудаггүй.
2019/05/06 69.9.194.110
Хошного нам МАН сөнөтүгэй.
МАН -ынхны хүчин,баньд шуумар бөгс хошногоны асуудлууд Монголд энэ талын хэрэг гарахад хүчтэй нөлөөлж байна.
2019/05/06 103.111.68.3
ховдын
бя овогтын хатсан хар хүүхэн ориг зургаа оруул даа
2019/05/05 202.9.42.145