Аргын тооллын гуравдугаар сарын 5. Санчир гариг. Билгийн тооллын 26. Зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр. Өдрийн наран 07:28 цагт мандан, 18:40 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Ичигсэд хөдлөх улирал 11 цаг 42 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.