8o
Улаанбаатар хот
mobile menu

Тээврийн хэрэгслийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

2019-05-07 14:34:00

Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн XIX хороо Шадивлангийн суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг Шадивлангийн уулзвараас дээш 2.1 км сунгажээ.

Мөн Авто худалдааны цогцолбор хүрэх иргэдийн нийтийн тээврээр хурдан, шуурхай үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:60 “Авто худалдааны цогцолбор-Саппоро” чиглэлийн өдөрт үйлчлэх тээврийн хэрэгслийн давтамжийг хоёр дахин нэмэгдүүлж, үйлчилгээг энэ сараас эхлүүлсэн байна.

Авто худалдааны чиглэлд өдөр бүр Саппоро худалдааны төвөөс өглөөний 07.55 цагаас оройн 18.10 цаг хүртэл нийтийн тээврийн автобус нэг цаг тутамд үйлчлэх юм байна.

Нийтийн тээврийн газар

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл