8o
Улаанбаатар хот
mobile menu

Гудамжинд хаягдсан нярайн эцэг эхийг тогтоохоор ажиллаж байна

2019-05-06 12:30:01

Өнгөрөгч амралтын өдөр буюу тавдугаар сарын 4-ны өдөр таван сартай нярайг гудамжинд орхиж явсан хэрэг гарчээ. Тодруулбал, "Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр, Дөлгөөн нуурын автобусны буудлын арын гудамжинд нярай хүүхэд орхисон байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид ажиллаж, нярайг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, хүүхдээ орхисон эцэг, эхийг эрэн сурвалжилж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар нярайн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд хүүхдийн эцэг, эхийг тогтоохоор ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хүлээн авах
гадаадад нярай хүүхдийг орхидог тусгай байр байдаг. Хүүхдээ орхих гэж байгаа бол тэр байрны цонхоор оруулж тавиад орхиод явдаг. Хүүхэд орж ирмэгж дохиолол дуугарч жижүүр гарч ирж хүүхдийг авдаг юм даа
2019/05/07 124.158.113.11
  • Recent
  • Most Read
  • Most Comment